Туслах цэс
Хэрэглэгчийн булан
Нэвтрэх нэр
Нууц үг
 
Нууц үг сэргээх | Бүртгүүлэх
 
ХУУЛЬ,ТОГТООМЖУУДЫН ЖАГСААЛТ
2011/05/15
ХЭРЭГЛЭГЧИЙН ЭРХИЙГ ХАМГААЛАХТАЙ ХОЛБОГДОН ГАРСАН ХУУЛЬ,ТОГТООМЖУУДЫН ЖАГСААЛТ
1.    Монгол улсын Үндсэн хууль
2.    Ерөнхийлөгчийн тухай хууль
3.    УИХ-ын тухай хууль
4.    Засгийн газрын тухай хууль
5.    Хүний эрхийн түгээмэл тунхаглалдэлгэрэнгүй
ХЭРЭГЛЭГЧИЙН ЭРХИЙГ ХАМГААЛАХ ТУХАЙ ХУУЛИАС
2011/01/14
Нийтлэг үндэслэл
1 дүгээр зүйл. Хуулийн зорилт
1.1. Энэ хуулийн зорилт нь бараа, бүтээгдэхүүн /цаашид “бараа” гэх/ худалдах, худалдан авах, ажил гүйцэтгэх болон үйлчилгээ  үзүүлэх явцад хэрэглэгчийн эрхийг хамгаалахтай холбогдсон харилцааг зохицуулахад оршино.дэлгэрэнгүй
ТӨРИЙН БУС БАЙГУУЛЛАГЫН ТУХАЙ ХУУЛИЙГ ДАГАЖ МӨРДӨХ ЖУРМЫН ТУХАЙ
2011/01/14


1997 оны 2 дугаар сарын 6-ны өдөр  
Улаанбаатар хот
1 дүгээр зүйл.Төрийн бус байгууллагын тухай хууль хүчин төгөлдөр болохоос өмнө улсын бүртгэлд бүртгүүлсэн төрийн бус байгууллагууд нь энэхүү хуульд заасан журмын дагуу 1998 оны 1 дүгээр сарын 13-ны дотор улсын шинэчилсэн бүртгэлд бүртгүүлнэ.
2 дугаар зүйл.Энэ хуулийн 1 дүгээр зүйлд заасан хугацаанд улсын шинэчилсэн бүртгэл хийлгээгүй төрийн бус байгууллагыг Хууль зүйн яам улсын бүртгэлээс хасна.
3 дугаар зүйл.Энэ хуулийн 1 дүгээр зүйлд заасан төрийн бус байгууллага улсын шинэчилсэн бүртгэлд бүртгүүлэхэд тэдгээрийг улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлнө.
4 дүгээр зүйл.Энэ хуулийг Төрийн бус байгууллагын тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
   
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА        Р.ГОНЧИГДОРЖ


ТӨРИЙН БУС БАЙГУУЛЛАГЫН ТУХАЙ
2011/01/14
ТӨРИЙН БУС БАЙГУУЛЛАГЫН ТУХАЙ хууль
дэлгэрэнгүй
ЗАР СУРТАЛЧИЛГААНЫ ТУХАЙ ХУУЛИАС
2011/01/14

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2002 оны 05 сарын 30 өдөр                                      Улаанбаатар хот
      25 дүгээр зүйл. Зар сурталчилгаанд тавих олон нийтийн хяналт 
   
     25.1.  Аж ахуйн нэгж байгууллага, хувь хүн зар сурталчилгааны хууль тогтоомжыг зөрчсөн болон түүнтэй  
холбоотой мэдээллийг тодорхой үндэслэл саналын хамт эрх бүхий байгууллагад тавих, шаардлагатай бол мэдээлэх хэрэгслээр нийтийг сэрэмжлүүлж болно.
25.2. Хэрэглэгчийн эрх ашиг, түүнчлэн зар сурталчилгаа бүтээх, түгээх үйл ажиллагаанд оролцогчын эрх ашгийн хамгаалах зорилго бүхий төрийн бус байгууллага зар сурталчилгаанд хяналт тавих чиглэлээр дараах эрх эдэлнэ:
25.2.1 Хэрэглэгчийн нэрийн өмнөөс зар сурталчилгааны тухай хууль тогтоомжыг зөрчсөн тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргах
25.2.2 Тухайн зар сурталчилгаа хууль тогтоомжинд заасан шаардлагад нийцэж буй эсэх талаар зөвлөмж гаргах.
25.2.3 Зар сурталчилгаа захиалагч, бүтээгч, түгээгчид зар сурталчилгаатай холбогдох санал, тавих зөвлөмж өгөх.
25.3. Зар сурталчилгааны хяналттай холбоотой тодорхой чиг үүргийг төрийн бус байгууллагад хариуцуулан гүйцэтгүүлж, холбогдох зардлыг бүрэн буюу хэсэгчилэн улсын төсвөөс санхүүжүүлж болно.


МОНГОЛ УЛСЫН ЗАСАГ ЗАХИРГАА, НУТАГ ДЭВСГЭРИЙН НЭГЖ, ТҮҮНИЙ УДИРДЛАГЫН ТУХАЙ ХУУЛИАС
2011/01/14

 /Шинэчилсэн найруулга/

2006 оны 12 сарын 15 өдөр Төрийн ордон.                 Улаанбаатар хот
      29 дүгээр зүйл. Аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг даргын нийтлэг бүрэн эрх
       
     29.2.Засаг дарга эрх хэмжээний хүрээнд хууль тогтоомжид нийцүүлэн захирамж гаргана.
     29.3.Засаг даргын захирамж хууль тогтоомжид нийцээгүй бол өөрөө, эсхүл сум, дүүргийн Засаг даргын захирамжийг аймаг, нийслэлийн Засаг дарга, аймаг, нийслэлийн Засаг даргын захирамжийг Ерөнхий сайд тус тус өөрчлөх буюу хүчингүй болгоно.


ТӨСВИЙН БАЙГУУЛЛАГЫН УДИРДЛАГА, САНХҮҮЖИЛТИЙН ТУХАЙ ХУУЛИАС
2011/01/14

2002 оны 6 дугаар сарын 27-ны өдөр                     Улаанбаатар хот

      23 дугаар зүйл. Төсвийн ерөнхийлөн захирагчийн худалдан авах болон нийлүүлэх бүтээгдэхүүн
     23.1. Төсвийн ерөнхийлөн захирагч эрхлэх асуудлынхаа хүрээнд шаардагдах бүтээгдэхүүний хэрэгцээгээ бодитой тодорхойлж, төсвийн байгууллага, төрийн болон орон нутгийн өмчит, тэдгээр өмчийн оролцоотой хуулийн этгээд, бусад этгээдээс гэрээгээр худалдан авч болно. Гэрээнд бүтээгдэхүүн нийлүүлэх нөхцөл, төсвийн санхүүжилтийг тусгана.
     23.2. Улсын Их Хуралд ажлаа тайлагнадаг байгууллага төсвийн ерөнхийлөн захирагчдаа дараахь бүтээгдэхүүнийг нийлүүлнэ:
     23.2.1. бодлогын асуудал, зохицуулалтын ажил, үйлчилгээ;
     23.2.2. Улсын Их Хуралд шаардлагатай бөгөөд төсөвт нь туссан бусад ажил, үйлчилгээ.
     23.3. Төрийн захиргааны төв байгууллага төсвийн ерөнхийлөн захирагчдаа дараахь бүтээгдэхүүнийг нийлүүлнэ:
     23.3.1. бодлогын асуудал, зохицуулалтын ажил, үйлчилгээ;
     23.3.2. Засгийн газрын гишүүний эрхлэх асуудлын хүрээний агентлаг, бусад байгууллагатай байгуулах үр дүнгийн гэрээний талаар зөвлөх, холбогдох талтай хамтран гэрээний төслийг боловсруулах, гэрээгээр нийлүүлэх бүтээгдэхүүний санхүүгийн үр дүнгийн биелэлтийг хянаж дүгнэх;
     23.3.3. төрийн захиргааны төв байгууллагад хамаарах бусад бүтээгдэхүүн.
     23.4. Агентлаг өөрийн чиг үүргийн дагуу төсвийн ерөнхийлөн захирагчид бүтээгдэхүүн нийлүүлнэ.
     23.5. Төсвийн ерөнхийлөн захирагч бусад этгээдээс бүтээгдэхүүн худалдан авахтай холбогдсон харилцааг холбогдох хуулиар зохицуулна.


МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТУХАЙ ХУУЛЬ
2011/01/14


1993 оны 5 дугаар сарын 6-ны өдөр                     Улаанбаатар хот

     19 дүгээр зүйл. Төрийн гүйцэтгэх байгууллагын зарим чиг үүргийг бусад байгууллагад хариуцуулан гүйцэтгүүлэх
     1. Засгийн газар нь төрийн гүйцэтгэх байгууллагын тодорхой чиг үүргийг холбогдох хууль, түүнд үндэслэсэн Засгийн газрын шийдвэр, гэрээний үндсэн дээр Засгийн газрын бус байгууллагад хариуцуулан гүйцэтгүүлж, холбогдох зардлыг бүрэн буюу хэсэгчлэн санхүүжүүлж болно.
     2. Төрийн гүйцэтгэх байгууллагын чиг үүргийг эрхлэн гүйцэтгэж, тэр тухайдаа улсын төсвөөс санхүүжиж байгаа байгууллага нь Засгийн газрын шийдвэрийг биелүүлж, уг ажлаа Монгол Улсын зохих сайдын өмнө хариуцна.


МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ ИРГЭНИЙ ХУУЛИАС
2011/01/14
Монгол Улсын Иргэний хуулийн хүний эрхийн талаарх заалтуудаас дэлгэрэнгүй
МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИАС
2011/01/14
Монгол Улсын Үндсэн хуульд хүний эрхийн талаар заагдсан заалтуудаас
дэлгэрэнгүй
1
     
PMS.MN
Developed by: miniCMS™ v2
Web stats