Туслах цэс
Хэрэглэгчийн булан
Нэвтрэх нэр
Нууц үг
 
Нууц үг сэргээх | Бүртгүүлэх
 
Баянгол дүүргийн ХЭАХН

•    Баянгол дүүрэг нь анх 1965 онд Октябрийн район нэртэйгээр байгуулагдсан. Хороо 20, өрх 12000, хүн ам 63000, нутаг дэвсгэр 396 га байсан.
•    Октябрийн район нь 1992 онд газар нутгийн байршил, хүн амын нягтрал төвлөрөл зэргээс шалтгаалан Баянгол, Сонгиохайрхан дүүрэг нэртэйгээр 2 хуваагдан хороо 19, өрх 21627, хүн ам 104000, нутаг дэвсгэр 29.2 га болсон.
•    2008 оны жилийн эцсийн байдлаар Баянгол дүүрэг нь: хороо 20, өрх 38672, хүн ам 169278, нутаг дэвсгэр 29.2 га байна.
•    Нийслэлийн газар нутгийн  0.6%, хүн ам 15.9%, аж ахуйн нэгж байгууллага 197.7%, тээврийн хэрэгсэл 20.5%, цахилгаан дулаан үйлдвэрлэлт 80%, худалдааны орлого 35.1%-ийг тус тус эзэлдэг.

Нийслэлийн Баянгол дүүргийн Хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэг нь 2008 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр байгуулагдсан, улсын бүртгэлийн 7452 тоот гэрчилгээтэй төрийн бус байгууллага юм.
Нийгэмлэг нь Удирдах зөвлөлийн 9 гишүүнтэйгээс гадна нийгэмлэгийн дарга нь өдөр тутмын үйл ажиллагаагаа явуулж, орон тооны бус ажлын алба, хяналтын зөвлөлтэйгээр дүүргийн засаг захиргааны анхан шатны нэгж болох 20 хороонд хэсэг байгуулан дүүргийн Засаг даргатай бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээний үндсэн дээр хамтран ажиллаж байна. 

Нийгэмлэгийн эрхэм зорилго:
Төрийн болон төрийн бус байгууллага, үйлдвэрлэгчид, хэрэглэгчидтэй хамтран ажиллаж, хэрэглэгчид бараа бүтээгдэхүүн худалдах болон худалдан авах явцад гарсан зөрчил дутагдалыг арилгаж, хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалахтай холбогдсон бүхий л харилцааг зохицуулахад чиглэгдэнэ.
Үйл ажиллагааны хамрах хүрээ:
УИХ-аар 2003 онд батлагтдсан “Хэрэглэгчдийн эрхийг хамгаалах тухай хууль”-ийн дагуу нийслэл, дүүргийн ИТХ-аас гарсан тогтоол, шийдвэр, албан даалгавар, захирамжийг нийслэл, дүүргийн хэмжээнд мөрдөн хэрэгжүүлэн ажиллаж байна. 

                                            Үйл ажиллагааны чиглэл:
Дүүргийн Засаг дарга, мэргэжлийн хяналтын хэлтэстэй үр дүнгийн болон хамтын ажиллагааны гэрээтэй ажилладаг.
-Хэрэглэгчдэд үйлчлэх ажил үйлчилгээний таатай орчинг бүрдүүлэх
-Хэрэглээний болон эрүүл ахуйн чанарын шаардлага хангаагүй үйлдвэрлэл, үйлчилгээний улмаас хэрэглэгчдэд хохирч болзошгүй нөхцөл, аюулаас урьдчилан сэргийлэх
-Чанаргүй бүтээгдэхүүн хэрэглэгчдэд нийлүүлэхээс сэргийлэх, сэрэмжлүүлэх, таслан зогсоох
-Хэрэглэгчдийн эрх ашгийн төлөө ажиллаж байгаа байгууллага иргэдийн үйл ажиллагааг дэмжих, бусдад сурталчилах
-Хэрэглэгчид үйлчлүүлэгчдийг хохироосон талаар гаргасан өргөдөл, гомдолыг шийдвэрлэх, тэдэнд дэмжлэг туслалцаа үзүүлэх
-Явуулын лабораторийн багаж тоног төхөөрөмжийн тусламжаар судалгаа шинжилгээг мэргэжлийн байгууллагатай хамтран хийх
-Нийгэмлэгийн удирдах зөвлөлийн хурлаар нийгэмлэгийн дүрмийг шинэчилэн батлан хэрэгжүүлж байна.
-Нийслэлийн ИТХ-аас 2006 оны 77  дугаар тогтоолоор “Улаанбаатар хотод хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах үйл ажиллагааны хөтөлбөр”-ийн дагуу дүүргийн хэмжээнд дэд хөтөлбөр боловсруулан ажиллаж байна.

                           Нийгэмлэгийн нэрэмжит шагналууд:
- “Хэрэглэгчдэд итгэмжлэгдсэн хамт олон” цол өргөмжлөл
-“Хэрэглэгчдийн төлөө хүндэт тэмдэг”
-“Шилдэг үйлдвэрлэгч хамт олон”
Хаяг:  Улаанбаатар хот.Баянгол дүүрэг Засаг даргын тамгын газар Замчны гудамж-3
Утас:   361745,  99197584 Факс:   976-11-322469, 976-11361745
Е-mail:  admin@shaazgai.com   




Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »
     
PMS.MN
Developed by: miniCMS™ v2
Web stats