Туслах цэс
Хэрэглэгчийн булан
Нэвтрэх нэр
Нууц үг
 
Нууц үг сэргээх | Бүртгүүлэх
 
Нийслэлийн Налайх дүүргийн Хэрэглэгчдийн Эрх Ашгийг Хамгаалах нийгэмлэг
Нийслэлийн Налайх дүүрэг
   Налайх нь Улаанбаатарын есөн дүүргийн нэг бөгөөд нийслэлээс зүүн урагш 36 км-т өвөлдөө -20оС-25 хэм, зундаа +23oС-+26 хэмийн дундажтай ойт хээрийн бүсэд оршдог. Улаанбаатарын Баянзүрх дүүрэг, Төв аймгийн Сэрэглэн, Эрдэнэ сумтай хиллэдэг. 68,7 мянган га нутагтай, 30 гаруй мянган хүн амтай, Засаг захигааны 6 хороо, 60 гаруй мянган малтай. Нийслэл Улаанбаатартай авто болон төмөр замаар холбогдсон. Төрийн төсөвт 26, аж ахуйн 426 нэгж, байгууллагатай. Ерөнхий боловсролын сургуульд 6028 сурагч, Мэргэжлийн Сургалт Үйлдвэрлэлийн Төвд 758 хүүхэд, цэцэрлэгт 1126 хүүхэд тус тус суралцан хүмүүжиж байна. Үе үеийн Налайхчууд Монгол улсын аж үйлдвэрийн тулгын чулууг тавилцан, нийслэлээ илч дулаанаар 80 гаруй жил хангаж, Монгол Улсын Хөдөлмөрийн 9 баатар, 9 гавьяат уурхайчин, спортын 3 гавьяат, Төрийн шагналт 3 уурхайчин төрүүлснээрээ бахархдаг.

     

Нийслэлийн Налайх дүүргийн Хэрэглэгчдийн Эрх Ашгийг Хамгаалах нийгэмлэг
   Нийслэлийн Налайх дүүргийн Хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэг нь 1996 оны 10 сарын 20-нд Улаанбаатар хотын ХЭАХамгаалах Анхан шатны нийгэмлэг нэртэй байгуулагдсан.2008 оны 05 дугаар сарын 02 ны өдөр  7564 тоот улсын бүртгэлийн дугаарт гэрчилгээтэй  төрийн бус байгууллага болж үйл ажиллагаагаа явуулж байна.

   Нийгэмлэг нь Удирдах зөвлөлийн 7 гишүүнтэйгээс гадна нийгэмлэгийн дарга нь өдөр тутмын үйл ажиллагаа явуулж, орон тооны бус ажлын алба, хяналтын зөвлөлтэйгээр дүүргийн засаг захиргааны анхан шатны нэгж болох 6 хороонд анхан шатны нэгж  орон тооны бус байцаагчтайгаар ажиллаж байна.

   
 Налайх дүүргийн ИТХ-ын дарга,
ХЭАХН-ийн УЗ- ийн дарга С. Батдорж
  Налайх дүүргийн ИХ-ын Төлөөлөгч 4-р хорооны
Засаг дарга, УЗ-ийн гишүүн О. Манарбек
  Налайх дүүргийн ХЭАХН-ийн
дарга Д. Амарсїрэн

Нийслэлийн Налайх дүүргийн Хэрэглэгчдийн Эрх Ашгийг Хамгаалах нийгэмлэгийн удирдах зөвлөлийн гишүүд

       
 Налайх дүүргийн татварын хэлтсийн
байцаагч, УЗ-ийн гишїїн С. Лхамсүрэн
  Налайх дүүргийн ХХЇ Тєвийн мэргэжилтэн,
УЗ-ийн гишүүн С. Баярсайхан
  Налайх дүүргийн 1-р хорооны ОНБ,
УЗ-ийн гишүүн Н. Эрдэнэчимэг

Нийгэмлэгийн эрхэм зорилго
   Төрийн болон төрийн бус байгууллага, үйлдвэрлэгчид, хэрэглэгчидтэй хамтран ажиллаж, хэрэглэгчид бараа бүтээгдэхүүн худалдах болон худалдан авах явцад гарсан зөрчил дутагдалыг арилгаж, хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалахтай холбогдсон бүхий л харилцааг зохицуулахад чиглэгдэнэ.

Үйл ажиллагааны хамрах хүрээ:

   УИХ-аар 2003 онд батлагдсан “Хэрэглэгчдийн эрхийг хамгаалах хуулийн тухай хууль”-ийн дагуу нийслэл, дүүргийн ИТХ-аас гарсан тогтоол, шийдвэр, албан даалгавар, захирамжийг нийслэл, дүүргийн хэмжээнд мөрдөн хэрэгжүүлэн ажиллаж байна.

Үйл ажиллагааны чиглэл:
•    Хэрэглэгчдэд үйлчилэх ажил үйлчилгээний таатай орчинг бүрдүүлэх
•    Хэрэглээний болон эрүүл ахуйн чанарын шаардлага хангаагүй үйлдвэрлэл, үйлчилгээний улмаас хэрэглэгчдэд хохирч болзошгүй нөхцөл, аюулаас урьдчилан сэргийлэх
•    Чанаргүй бүтээгдэхүүн хэрэглэгчдэд нийлүүлэхээс сэргийлэх, сэрэмжлүүлэх, таслан зогсоох
•    Хэрэглэгчдийн эрх ашгийн төлөө ажиллаж байгаа байгууллага иргэдийн үйл ажиллагааг дэмжиж, бусдад сурталчилах
•    Хэрэглэгчид үйлчлүүлэгчдийг хохироосон талаар гаргасан өргөдөл, гомдолыг шийдвэрлэх, тэдэнд дэмжлэг туслалцаа үзүүлэх
Нийгэмлэгийн удирдах зөвлөлийн хурлаар нийгэмлэгийн дүрмийг шинэчлэн батлан хэрэгжүүлж байна.Нийслэлийн ИТХ-аас /2006 оны 77 дугаар тогтоол/ гаргасан “Улаанбаатар хотод хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах үйл ажиллагааны хөтөлбөр”-ийн дагуу дүүргийн хэмжээнд дэд хөтөлбөр боловсруулан ажилладаг.
Тус дүүрэгт хэрэглэгчийн байгуулагын нэрэмжит шагналт 30 гаруй төрийн байгууллагууд, аж ахуй нэгжүүд ажиллаж байна.

Хаяг:  Улаанбаатар хот. Налайх дүүрэг
Утас:  99774289
Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »
     
PMS.MN
Developed by: miniCMS™ v2
Web stats